Кети Перри 2018 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болов

2018/11/20
Америкийн "Forbes" сэтгүүлээс  оны хамгийн орлоготой дуучдын уламжлалт чансаагаа гаргалаа. Эмэгтэй дуучдын жагсаалтыг  Кэти Перри тэргүүлсэн байна. Кэти энэ жил "Witness: The Tour" аялан тоглолт хийж, нийт 83 сая долларын ашиг олсноор өнгөрсөн жилийн 9 дүгээр байрнаасаа тэргүүн байр хүртэл дэвшжээ.

Хоёрдугаар байрт орсон Тейлор Свифт 80 саяын ашигтай ажиллажээ. Үүнээс ихэнх нь "Reputation" цомгоос орсон орлого бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 2 сая хувь зарагдаж байв.

Гуравдугаар байрт Бейонсе орсон. Өнгөрсөн жил тэрбээр хүүхдээ харахын зэрэгцээгээр хэд хэдэн концерт хийж, нөхөртэйгээ цуг цомог гаргасан байна. Бейонсе 60 сая долларын орлоготой.

Тэдний араас Pink, Леди Гага, Женнифер Лопес, Рианна, Хелена Фишер, Селин Дион, нар жагссан байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна