Иванка Трамп цагаан ордны албан ёсны ажилд хувийн цахим шуудангаа ашиглажээ

2018/11/21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трамп томоохон асуудалд орж, Цагаан ордон дахь байр сууриа алдаж болзошгүй байгаа талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Учир нь тэрбээр Цагаан ордны албан ёсны ажилд хувийн цахим шуудангаа ашигласан нь тогтоогдсон талаар албаныхан уламжлав. 

Тэрбээр хувийн цахим хуудастаа улсын нууцын зэрэглэлтэй материал хадгалахаас гадна Засгийн газрын хүмүүстэй харьцаж, мэдээлэл солилцох ба дамжуулж байсныг шалгалтын явцад тогтоосон байна. 

Иванка дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, хувийн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийжээ. Өмгөөлөгч "Иванка Цагаан ордонд ажиллахаасаа өмнө дээрх шууданг илгээсэн. Хууль бус үйлдэл огт байхгүй" гэж хэлжээ. Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө зөвлөхөөр ууган охиноо томилохоос гадна давуу эрх олгосон билээ.

Ерөнхийлөгч л танилцах боломжтой улсын мэдээллийг Иванка Трамп танилцах боломжийг Трамп охиндоо олгосон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна