Хятад улсад гахайн африк мялзан өвчин гарчээ

2018/11/27
БНХАУ-д тархаад байгаа гахайн африк мялзан өвчин нийслэл Бээжин хотыг дайрлаа. Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр Бээжин хотын Фаншань дүүрэгт энэ өвчин гарсан байна.

Бээжингийн Цинлунху фермд 49, Болихэ фермд 37 гахай мялзан өвчний улмаас үхжээ.

Гахайн африк мялзан өвчин өнгөрсөн наймдугаар сард Ляонин мужид гарч, удалгүй зүүн хойд зүгийн Цзилинь болон Өвөрмонголын Хянган аймагт тархсан. Хэнань, Аньхой, Чжэцзян, Цзянсу, Юньнань мужид гарснаас гадна Цзилиньд зэрлэг бодон гахайнаас анх удаа илэрчээ.

Одоогийн байдлаар Хятадад энэ өвчний 60 голомт нийт 17 мужид байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна