Японы сүмо бөхийн холбооноос маэгашира Таканоива туслах бөхөө зодсон хэрэгт холбогдлоо гэж өнөөдөр мэдэгдлээ. Шибатаяма оякатагийн мэдээлснээр Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн гэнэ. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаанд хоцорч ирэхэд нь холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ.
Таканоива, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, Сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийсэн байна. Туслахаа цохиж, зодсоноо хүлээж, уучлал гуйжээ. Холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна. Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ. Маш хатуу шийтгэл онооно гэдгээ Шибатаяма ояката сэтгүүлчдэд хэлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна