Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сэргэж байгаатай холбогдуулан манай улсын эдийн засаг өсөх талаар ОУВС-гийн шинжээчид мэдэгдсэн. Гэхдээ энэ сэргэлт цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн үг биш. Учир нь түүхий эдийн үнэ үргэлж савалж байдаг. Тухайлбал, жил гаруй хугацааны турш тасралтгүй өсөж, 7000 ам.доллар даваад байсан зэсийн ханш сүүлийн саруудад тогтмол буусан. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын эхний долоо хоногт 6606 ам.доллартай тэнцэж байсан ханш 250 ам.доллараар нэмэгдсэн. Түүнээс хоёрхон сарын дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7000 ам.доллар давсан юм. Сүүлийн саруудад харин тогтвортой байгаа. Тэгвэл ОУВС-гийн шинжээчид энэ онд нэг тонн зэсийн дундаж үнэ 6191 ам.доллар байх төсөөлсөн. Харин ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч ханш хэлбэлзэхийг анхааруулаад буй. Энэ онд дэлхийн хэмжээнд 21.4 сая тонн зэс хэрэглэх тооцоо бий. Тэгвэл ирэх онд хэрэглээ 22.3 сая тонн болох төсөөлөл гараад байна. Манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан.
Алтны тухайд ханш харин зэстэй харьцуулахад тогтвортой байсан. Манай улсын хувьд алт нь гадаад валют нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Төв банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр грамм алт 105 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Монголбанк 20 тонн алт худалдан авчээ. Өнгөрсөн оны байдлаар АМНАТ-аас 50 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.
Салбарын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ энэ онд ямар байсныг хүргэе. Энэ сарын тухайд одоогийн байгаа үнийг оруулав.
Сэтгэгдэл бичигдээгүй байна