Засгийн газраас Салхитын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө Салхитын мѳнгѳний ордыг эргэлтэд оруулах үүрэг өглөө. Мөн Салхитын мөнгөний ордын тусгай хамгаалалтыг буулгах шийдвэр гаргасан байна. Учир нь тусгай хамгаалалтын зардал Засгийн газраас гарч байгаа юм байна.
Түүнчлэн Засгийн газраас Ховд аймгийн нутагт орших Цагаан эргийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Дашрамд дурдахад, 2018.12.29-нд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна