Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “LOOKREC” алсын зайн тусгай программыг ашиглаж эхэллээ

2019/01/14
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчний дүрс оношлогооны эмч нарыг чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
 
Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нар Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инайг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны эмч нарыг ямар үе шаттай чадавхжуулах талаар санал солилцов.


 
Түүнчлэн төслийн хүрээнд Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны кабинетэд “LOOKREC” алсын зайн тусгай программыг суулгаж өглөө.  Ингэснээр тухайн өвчтний рентген зургийг дээрх программын тусламжтайгаар Япон улсын Алсын зайн оношлогооны институт руу шууд илгээж бүрэн оношлох юм.  Мөн уушги тоосжих өвчин, уушгины хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх боломжтой болж байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна