Бие эрхтэн цэвэрлэдэг Хүнсүүд

2019/01/15
Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шүүс юм уу, нухшийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.

Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушги, ходоод, элэгний хорыг гадагшлуулдаг.

Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагшуулна.

Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.

Байцаа: Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.

Алим: Алим нь хүнсний бүтээгдэхүүн гэдсэнд чулуужиж үлдэхээс сэргийлнэ.

Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Ходоод нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг ходоодонд үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.

Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнэд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан үзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.
Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна