Сүхбаатар аймгийн гайхалтай эргэн ирэлт

2019/01/15
Сүхбаатар Альянс-Тех болон Баянхонгор Мазаалай багууд учраа таарч тоглолоо. Тоглолтын шийдвэрлэх үеийн дунд хэсэгт Баянхонгор Мазаалай баг 16 оноогоор тэргүүлж байв. Гэхдээ яг энэ мөчөөс С.Эрдэнэдалай сайн тоглолтоо гаргаж эхэлсэн юм. Улмаар Сүхбаатар аймгийн тоглолт сэргэж оноог ойртуулсаар байсан юм. Ингээд тоглолтын цаг дуусахад Сүхбаатар аймаг хожлоо. Тэд дөрөв хожиж дөрөв хожигдсон амжилттай хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна. Харин Мазаалай багийн тааруу улирал үргэлжилсээр байгаа бөгөөд долоон тоглолтод нэг ч ялалт авч чадсангүй. Энэ тоглолтын шилдгээр 21 оноо, 16 самбар авсан С.Эрдэнэдалай нэрлэгдлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна