MNBA Үндэсний лигийг тэргүүлэгчид болох Ховд Шонхорууд, Архангай Алтан Дорнодын Дайчид багууд хоорондоо тоглолоо. Эхний тойрогт учраа таарахад Шонхорууд хожигдоод байсан бол энэ удаад тоглолтын эхнээс оноогоор илүү тоглож байлаа. Улмаар үндсэн цаг дуусахад Ховд Шонхорууд 120-100 харьцаатай хожлоо. Ингэснээр Шонхорууд хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Архангай аймаг хоёр тоглолт дараалан хожигдож хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Энэ тоглолтод Шонхоруудын холын зайн шидэлтүүд найдвартай байсан юм. Мөн хурдан довтолгоог сайн хийсэн юм.
Тоглолтын шилдгээр 37 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолтыг гаргасан Э.Дөлгөөн нэрлэгдсэн бол Ц. Отгонжаргал 26 оноо, 11 самбар авч сайн тоглолтыг үзүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна