Л.Месси Ла лигт 400 дэх гоолоо орууллаа

2019/01/15
Испаний ла лигийн хүчирхэг багуудын нэг Барселона баг 19 тойргийн дараах байдлаар хойноо яваа багаасаа 5 оноо холдоод байна. Каталоны баг 19-р тойрогт Эйбар багийг талбайдаа хүлээн авч, 3-0 харьцаагаар хожсноор 43 оноотой болсон юм. Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд багийн лидер Аргентин довтлогч Л.Месси ла лиг дэх 400 дэх гоолоо бүртгүүлж түүхэн амжилтын эзэн боллоо. Месси ийм амжилтыг үзүүлэхийн төлөө 435 тоглолтыг лигтээ хийжээ. Алдарт Тельмо Саррагийн эвдэж чадахгүй хэмээн ярьдаг байсан 251 гоолын амжилтыг Месси, Роналду нар эвдэж, улмаар Месси 400 хэмээх түүхэн тоог Ла лигт тогтоолоо. Мессигийн ард Роналду 311 гоолын амжилтаар орж, Атлетик Бильбао багийн домог Тельмо Сарра 251 гоолтойгоор 3-р байрт бичигдэж байна. Тельмо Сарра 1940-55 оны хооронд Атлетик Бильбао багт тоглож, гайхамшигтай амжилтыг үзүүлж байлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна