Холливудын жүжигчин Жон Траволтагийн өтгөн үс бол түүнийг илэрхийлдэг гол зүйлсийн нэг. Шүтэн бишрэгчид нь түүнийг 1977 оноос хойш л ийм дүр төрхтэйгөөр харж байгаа. Тэгвэл шинэ онд бид түүнийг шинэ хэв маягтайгаар харах нь.
"Оскар"-ын шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан алдартай жүжигчин эр өнгөрсөн ням гарагт охин Эллатайгаа авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд байршуулжээ. 65 настай жүжигчин эр үсээ хусуулсан байсан бөгөөд сахал нь түүнийг эрүүл чийрэг, хүчирхэг харагдуулах аж.
Шүтэн бишрэгчид нь түүнийг гайхалтай харагдаж байна хэмээн уулга алджээ. "Үсгүйгээр илүү залуу харагдаж байна", "Халзан нь илүү дээр байна" хэмээн түүний дагагчид сэтгэгдэл илгээсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна