Фэнүүддээ удаан хүлээсэн цомгоо энэ онд барин хэмээн ам алдаад байгаа Рианна олны анхаарлыг өөр дээрээ татсан нэгэн үйлдэл гаргажээ. Рианна UGG гутлын үнэнч шүтэн бишрэгч гэдэг нь нууц биш. Олны нүдэнд үргэлж ганган хээнцэр өндөр өсгийтэй, гялгар харагддаг тэрээр биед эвтэйхэн гутал, хувцсанд илүүтэй дуртай гэнэ шүү.
Амралтын өдрөөр Рианна Нью-Йоркийн онгоцны буудал дээр дэндүү энгийн, бүр болхидуу ч гэмээр өмсгөлтэй явж харагдсан байна. Рианнагийн өмссөн бойтгон гутал, цайвар жийнс, малгайтай цамц, томдсон хүрэм өмсжээ. Гэхдээ ингэж өмссөн нь урт нислэгийн турш тав тухтай байдлыг бүрэн хангахад зориулагдсан бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна