Бөөрөнхий диваажин

2019/01/17
Гэр хороололд байдаг хүн ядуу гэлүү. Тэгвэл тэрийг бичиж буй хүн үхэл тоож авахааргүй тарчиг бололтой. Тиймээ би тэрэг түрж, мод хагалж, хашаа дамжиж, хадаасанд гар хөлөө урж, өдөржин шороон дээр цангатлаа тоглож, аахилж ирээд дөчдийн битанаас төмрөн шанагаар ус хутган ууж цангаагаа тайлж явсан хүн байна. Тэглээ гээд муудсан юм алга, хүний дайтай ярьж хэлж, хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, амжилт алдар нэр хүндийг хормой дүүрэн бялхуулж явна. Харин яг одоо энэ үеийн паалантай жорлон, тостой хоолонд хошуу хошногоо дүрж яваа нусхай бацаануудад хэлэх хэдэн үг байна. Гэр муухай гэлүү тэгвэл чамайг үр байтугай эс ч болоогүй үед чинь өвөг дээдэс чинь энэ л орд харшид амьдарч төвхнөсөөр ирсэн, одоо харин энийг үгүйсгээд сууж байгаа ахын дүү чи бол зүгээр хужаа дэвтрийн нойтон цаас л байна шүү. Дэлхийд хаана ч явсан чамайг бөөрөнхий гэр, монгол адуугаар чинь танина, тиймээс энэ цаг үеийн хүүхдүүд өв соёл, хүмүүжил гэдэг зүйлийг умартах ёсгүй. Монгол хүн бүрт хамаатай, дэлхийн хүмүүс мөнгө доллар төлж хоноглодог бөөрөнхий диваажин юм шүү. Би энд л амь орж хүн болсон. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна