Эгчийнхээ хоолойг сонсголын аппаратны тусламжтайгаар анх удаа сонсож буй охин

2019/01/17
Арван нэгэн сартай Скарлет охины эцэг эх түүнийг төрөлхийн сонсголгүй гэдгийг 3 сартайд нь мэджээ. Охины ээж Каролинэ Дианне Бенжамин жирэмсэн үедээ антибиорикийн замбараагүй хэрэглээтэй байсны улмаас бяцхан охин ийнхүү сонсголын бэрхшээлтэй төрсөн гэж эмч нар мэдэгдсэн байна. Харамсалтай уг мэдээг сонссон Скарлет охины гэр бүлийнхэн Атлантагийн Сонсголын эрхтэн судлалын нийгэмлэгт ханджээ. Тус нийгэмлэгийнхэн Скарлетийг таг дүлий биш , багахан чимээг ялгаж сонсож чаддаг учир сонсголын тусгай аппарат зүүж энгийн хүмүүс шиг сонсож чадна гэсэн сайхан мэдээг гэрийнхэнд нь дуулгасан байна. “Сонсож чаддаг байна гэдэг дэлхийг тэс өөр болгодог юм байна” гэж Скарлетийн ээж Бенжамин өөрийн фэйсбүүк хуудсандаа бичин Скарлетыг сонсголын аппаратны тусламжтайгаар эгч Халиегийнхээ дууг сонсоод ямар их баярлаж буйг харуулсан бичлэгийг хамтатган нийтэлсэн байна. Дөрвөн настай Халие эгчийнхээ Baby sister, baby sister буюу эгчийн дүү хэмээн дуудаж буйг сонссон Скарлет баярлан инээж буй бичлэг олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Охидын ээж Бенжамин охиныхоо инээдийг сонсоон нулимс дуслуулж буй нь ч уг бичлэгт багтжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна