Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд энэ өдөр 8 тоглолт явагдснаас 3 тулааны ялагчид 140 –өөс дээш оноогоор өрсөлдөгчөө буулган авчээ. Цомыг хамгаалагч Голден Стейт Уорриорз 147-140 харьцаагаар Нью Орлейн Пеликанс багийг хожсон байна. Алтан мужийн дайчид ингэснээр 2 тоглолт дараалан өрсөлдөгч багаа 140-өөс дээш оноогоор хожсон тохиолыг үзүүллээ. Өчигдөр тэд Денвер Наггетс багтай хийсэн тулаанд 142 оноо авч, 111 оноог алдсан байна. 2 тоглолт үндсэн цагт өндөрлөсөн юм. Өнөөдрийн тоглолтонд цомыг хамгаалагчдыг Стефен Карри 41 оноо аван тэргүүлсэн бол Кевин Дурант 30 оноо 15 самбараас бөмбөг авалтаар дэмжсэн байна. Тэгвэл Нью Орлейн Пеликанс багаас Энтони Дэвис 30 оноо авчээ. Энэ өдөр өөр нэгэн 140-өөс дээш ялалт байгуулсан тохиолыг Бруклин Нэтс баг үзүүллээ тэд энэ өдөр Жеймс Харден тэргүүтэй Хьюстон Рокетс багийн эсрэг тоглож, нэмэлт цагт 145-142 харьцаагаар ялалт байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна