“Дакар ралли 2019” уралдаанд манай хоёр тамирчин амжилттай оролцлоо
Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд орсон байна.
Өчигдөр авто спортын дэлхийн шилдэг дээд ангиллын энэ уралдааны 10 дахь өдрийн гараа болж 41 дэх удаагийн “Дакар Ралли” өндөрлөв.
Монгол улсаас ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар нийт дүнгээр автомашины төрөлдөө 32 дугаар байрт шалгарсан бол UTV open ангилалдаа гуравдугаар байр эзэллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна