Амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

2019/01/22
Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 217900 төгрөг, баруун бүсэд 190700 төгрөг, хангайн бүсэд 194300 төгрөг, төвийн бүсэд 187100 төгрөг, зүүн бүсэд 187600 төгрөг байхаар тогтоожээ. Үндэсний статистикийн хорооны даргын баталсан энэхүү амьжиргааны доод түвшинг ирэх хоёрдугаар сарын 01-нээс эхэлж мөрдөх юм байна. 

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг. Өнгөрсөн 2018 онд Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг, баруун бүсэд 178000 төгрөг, төвийн бүсэд 175600 төгрөг, хангайн бүсэд 182600 төгрөг, зүүн бүсэд 174000 төгрөгөөр тогтоож байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна