Өнгөрсөн жилийн сүүлийн их дуулга болох Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, маш том сенсаац тарьсан Япон теннисчин Наоми Осака гайхам амжилтаа үргэлжлүүллээ. Хэсгийн шатанд дундаж өрсөлдөгч нартай учраа таарч, шөвгийн наймд Украйны Элина Свитолина, хагас шигшээд Чехийн Каролина Плишкова нарыг хожоод байсан Наоми Осака ийнхүү 2 дахь их дуулгынхаа түрүүг өргөсөн байна. Хагас шигшээд Наоми Осака, Чехийн Каролина Плишковаг 3 сетед 6-2 4-6 6-4 харьцаагаар буулган авсан бол энэ эрчээ алдалгүй шигшээд түүний нутаг нэгт Петра Квитоваг хожсон байна. Наоми Осака, Петра Квитова нарын тулаан 3 үед өрнөсөн бөгөөд Уимблдоны 2 удаагийн аварга Чех бүсгүй эхний 2 үед ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч, залуу теннисчин Осакаг дийлсэнгүй. Тулаан 7-6 6-7 6-4 харьцаагаар өндөрлөжээ. Карьертаа 3 цомтой болоод байгаа Наоми Осака тэмцээний дараагаар чансаа өгсөх нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна