Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түүхэн амжилт тогтоогдсон байна. Ногоон тивийн тэмцээний түүхэнд 3 теннисчин 6 түрүүтэй тэргүүлдэг байсан бол энэ амжилтыг Серб залуу Новак Жокович ахиулсан байна. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болохоос өмнө Австралийн Рой Эмерсон, Швейцарийн Рожер Федерер, Новак Жокович нар энэ тэмцээнд 6 удаа түрүүлээд байсан юм. Тэгвэл 2019 оны шигшээ тулаан явагдсны дараа Серб эр 7 түрүүтэй болж, түүхэн амжилтын эзэн боллоо. Жо Вильфред Цонга, Дэнис Шапавалов, Даниэль Медведев, Лукас Полли нарыг хожоод байсан Новак Жокович аваргын төлөө өөрийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Испани теннисчин Рафаэль Надальтай өрсөлдөж, энэ талбайн эзэн гэдгээ батлан харуулж, 6-3 6-2 6-3 харьцаагаар ялалт байгуулжээ. Өнгөрсөн оныг тохойны гэмтлийн улмаас тааруу үдсэн Новак Жокович эргэн ирэлтээ ийнхүү онцгойгоор эхлүүлж, Австралийн нээлттэй тэмцээний цомыг өргөлөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна