Сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс эхэлнэ

2019/01/28
XVII жарны “Урвуулагч“ хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдаан энэ сарын 31-ээс Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тодруулбал 31-ны 12:00 цагаас өсвөр бөх болон нийтийн Монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. бүртгэл 10 цагаас/

02.01-нд 12:00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас/

02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14:00 цагаас /бүртгэл 12 цагаас/ болно.

Харин сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 02.04-нд 12:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна