Энн Хэтэуэй архиа хаяжээ

2019/01/28
Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй ойрын 18 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар шийджээ. Жүжигчин бүсгүй хүүгээ том болтол архи уухгүй гэдгээ өгүүлсэн байна. Энэ тухай Энн олон нийтэд ийн мэдээлэв.
 
Тэрээр “Би өнгөрсөн намраас хойш согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Ойрын 18 жилийн хугацаанд уухгүй байхаар шийдсэн. Хүү маань надтай цуг амьдарч байгаа цагт би бор дарсыг балгахгүй. Нэг удаа би айхтар шартсан амьтан хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Жолоо ч барьж чадахгүй байв. Энэ бүхэн надад утгагүй санагдсан учраас болихоор шийдсэн” хэмээн ярьжээ.
 
Өдгөө жүжигчин бүсгүйн хүү Жонатан гурван нас хүрэх гэж байгаа юм. Энн дахиж хүүхэдтэй болох талаар бодож байгаа гэнэ шүү.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна