Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

2019/01/28
Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай есөн дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 19-р байрны хогийн сувагт хог шатсан дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс есөн хүүхэд, 18 том хүнийг гаргасан байна. Мөн тус дүүргийн 14-р хорооны 13-р байранд хогийн сувагт хог шатаж утаажилтын бүсээс 14 хүнийг гаргажээ.

Түүнчлэн байшин, машин, лангууны бараа шатсан дуудлагууд ч бүртгэгджээ. Ер нь он гарсаар 491 удаагийн объектын гал түймэр бүртгэгдээд байна. Түймэрт зургаан том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Иймд айл өрх, албан газруудыг галын аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна