Холливудын нэр алдартай бүсгүйчүүдийн дунд сүүлийн үед улаан, ягаан туяатай үсний өнгө тренд болж байна.
Ийм өнгийн үсийг жүжигчин Жулия Робертс, реалити шоуны од Хлои Кардашьян, Жон Хилл гэхчлэн маш олон алдартнууд сонгожээ.
Өмнө нь тод өнгийн, тэр тусмаа улаан ягаан өнгийн үс зөвхөн өсвөр насныханы сонголт байсан бол сүүлийн үед нас хүйс харгалзалгүйгээр ийм өнгийн үсийг нэр алдартай хүмүүс сонгох болжээ.
Ингэхдээ та үсээ хэр хэмжээнд өнгийг нь өөрчлөх нь таны сонголт байх юм. Тод улаан, ягаан өнгийг сонгож болох ч хэрвээ хүсвэл зөвхөн энэ төрлийн өнгийг уусгалттайгаар оруулж, туяа оруулах хэмжээнд будуулсан ч болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна