Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр сард нийт 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 277 иргэнд олгожээ.
Энэ онд Ипотекийн зээл олгох шинэ журам мөрдөж эхэлсэн. Журамд зааснаар өмнөх ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс гадна банкуудын эх үүсвэрийг ч энэ зээлд зарцуулна. Ингэснээр нэг жилд ипотекийн зээлд зарцуулдаг нийт санхүүжилт 300-гаас 500 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцоолсон юм.
Мөн энэ оноос эхлэн банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөр зорилгоор ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулахыг хориглов.
Сэтгэгдэл бичигдээгүй байна