ЛеБрон Жэймс ээлжит амжилтаараа бүх цаг үеийн шилдэг аравт орлоо

2019/02/26

ЛА Лэйкерс багийн довтлогч ЛеБрон Жэймс өнөөдөр Мэмфис Гриззлис багийн эсрэг тоглолтод замналынхаа 8,529 дахь дамжуулалтаа өгч, бүх цаг үеийн жагсаалтын 10-р байранд бичигдэж эхэллээ.

Ингэснээр ЛеБрон лигийн түүхэнд нийт оноо авалт болон дамжуулалтын тоогоороо бүх цаг үеийн эхний аравт бичигдсэн анхны тоглогч болжээ.

Тэрээр 32,138 оноо авсан байгаагаар Майкл Жорданы ард 5-аар байранд бичигдэж байгаа бөгөөд Жордан 156 оноо л илүү байгаа юм. Мөн дамжуулалтаар Гэри Пэйтон түүний урд 437 дамжуулалт илүү өгснөөрөө 9-ээр байранд бичигдэж байна.

Одоо 15 дахь улиралдаа тоглож байгаа Жэймс замналаа дуусгах үедээ оноо авалтаар тэргүүнд, оновчтой дамжуулалтаар эхний тавд орох боломжтой байгаа билээ.

Эх сурвалж: ESPN

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна