Дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна

2019/03/04
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран хороодын Засаг дарга нар болондүүргийн нутаг дэвсгэрт үйлажиллагааявуулж буйажахуйннэгж, иргэдэд “Ганцмод” хилийнбоомт дахьМонголхудалдаанытөвийн төслийг танилцууллаа.

Тодруулбал БНХАУ-н Баяннуурхотын “Ганцмод” хилийнбоомтодМонголхудалдаанытөвшинээрүйлажиллагаагаа эхлүүлж дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-н зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулах боломж нээгдсэнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.

Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Эдийнзасаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал А.Гэрэлт-Од, Хүнс, худалдааүйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд болон албаны бусад хүмүүс оролцлоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна