Ирина Шейк нөхрөө Lady Gaga-тай хардсан уу?

2019/03/05
АНУ-ын кино академийн дээд шагнал Оскараас “A Star is Born” киноны “Shallow” дуугаараа Lady Gaga шилдэг дууны төрөлд шалгарч Оскарын шагнал хүртсэн. Энэхүү бүтээлийг жүжигчин Брэдли Купер найруулж, гол дүрд нь дуучин Леди Гага тоглосон юм.

Оскарын шагнал хүртэж, одтой хийморьтой яваа Lady Gaga шагнал хүртэхдээ Брэдли Куперт чин сэтгэлээсээ талархаж, тайзан дээр түүнтэй ихэд дотно дуугаа дуулж, тэднийг уран бүтээлийн харилцаа сүүлийн үед ихээхэн нэгтгэсэн.

Тэгвэл энэ хооронд Бредли болон Lady Gaga нарыг ийнхүү хамтран ажиллах үеэрээ бие биедээ дасч дотноссон мэтээр цуу яриа дэгджээ. Хэдийгээр үүнийг уран бүтээлчдийн аль аль нь тоохгүй байгаа ч саяхан Брэдли Куперын эхнэр, Оросын загвар өмсөгч Ирина Шейк нөхрөө шинэ хамтрагчтай нь хардаж, Lady Gaga-тай харилцаагаа тасалсан талаар мэдээлж байна.
Ийм яриа гарах болсон шалтгаан нь Ирина Шейк саяхан Lady Gaga-ийн Instagram дахь хуудсыг блоклож, харилцаагаа тасалсантай холбоотой юм. Тэгвэл дээрх цуу яриа үнэн эсэхийг тодорхой хэлэх аргагүй ч Бредли Купер, Ирина Шейк, Lady Gaga-ийн тухай гурвалсан яриа олны анхаарлын төвд оржээ.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна