О.Цогтгэрэл: Хоёр нэр дэвшигч маань АН-ын бүлгийг бүрэн дүүрэн зангидаад аваад явах чадалтай хүмүүс

Х.Есү
55 минутын өмнө

Ардчилсан намын бүлгийн даргад нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын санал хураалт удахгүй эхэлнэ. Бид АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр, "Хоёр нэр дэвшигч маань АН-ын бүлгийг бүрэн дүүрэн зангидаад нэгтгээд аваад явах чадалтай хүмүүс. Х.Тэмүүжин гишүүн туршлагатай хуульч, харин Б.Түвшин бол зарчимч эдийн засагч хүн. Шинэ бүлгийн дарга Засгийн газарт шаардлага тавих асуудлыг үргэлжлүүлнэ. 

Намайг бүлгийн даргаа өгөхийг шаардсан зүйл байхгүй. Намын ажил амжихгүй байна. Бүлгийн ажил цаг хугацаатай учир дараагийн даргыг сонгох хэрэгтэй. Ардчилсан нам орон даяар анх удаагаа нэр дэвшигчдийнхээ сонирхлыг илэрхийлүүлээд явж байна. Бид дотоод зохион байгуулалтын ажилдаа ороод явж байна. Улс орноо хөгжүүлэх бодлого гаргахын төлөө системтэй ажил хийгээд явж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна