Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж шинэ даргаараа УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонголоо. Хуралд бүлгийн 42 гишүүнээс 41 гишүүн оролцож УИХ-ын гишүүн Б.Түвшин 24 гишүүний санал авч, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон байна. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 17 хүний санал авчээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон Б.Түвшингийн 2025 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.
Хувийн орлого: 1 тэрбум 983 сая
Гэр бүлийн орлого: 1 тэрбум 43 сая
Хөрөнгө борлуулсны орлого: 1 тэрбум 487 сая
Орон сууц, барилга байгууламж: 21 тэрбум 269 сая төгрөгөөр үнэлэгдэх
Тээврийн хэрэгсэл: 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Lexus LX 600, Mercedes Benz GLE 400
Газар: 66 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газартай
Хадгаламж: 1 тэрбум 970 сая төгрөгийн хадгаламжтай
Авлага: 362 сая төгрөгийн авлагатай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна