Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь батлан хамгаалах, зэвсэгт хүчинд нэгэн насаа зориулж байгаа бахархалт ээжүүдийг алдаршуулах үүднээс “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж өргөмжлөл олгодог. Нийт 9 ээжид энэхүү эрхэм хүндтэй өргөмжлөлийг гардуулсан юм. Тэдний нэг бол энэ жил 84 насыг зооглож байгаа Ө.Марууш юм. Тэрээр 14 хүүхэд төрүүлж өсгөснөөс 13 нь эх орон, ард түмнийхөө өмнө нь тангараг өргөсөн цэргийн албан хаагчид болжээ.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас санаачлан ЗХЖШ-тай хамтран тус арга хэмжээг зохион байгуулж байна. Хатан ижий өргөмжлөлийг хүртэж байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 47 настай бол хамгийн өндөр настай нь 91 настай ээж байна.
Хатан ижий хүндэтгэлийн арга хэмжээ энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна