ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ

2019/03/13

Үндэсний Статистикийн Хорооноос дундаж цалингийн талаар статистик мэдээллийг танилцууллаа. 

Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын:

  • 46.4 (7.1%) мянга нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 112.2 (17.2%) мянга нь 240,001-500,000 төгрөгийн цалинтай,
  • 213.3 (32.7%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай,
  • 140.9 (21.6%) мянга нь 900,001-1300,000 төгрөгийн цалинтай,
  • 36.2 (5.6%) мянга нь 1300,001-1500,000 төгрөгийн цалинтай,
  • 103.3 (15.8%) мянга нь 1500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгдсэн тухай өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна