Татварын орлого, ДНБ-ний харьцаагаар эдийн засаг дахь татварын ачааллыг тооцоход энэ онд 23.6 хувь байхаар байгаа аж. Дэлхийн 166 оронтой зэрэгцүүлж авч үзэхэд татварын ачаалал манай улсад дунджаар 25 орчим хувьтай юм байна. Энэ нь арьцуулбал манай улс татварын ачаалал багатайд тооцогдох үзүүлэлт аж.
Мөн Дэлхийн банкнаас улс орнуудын бизнес эрхлэх орчныг харьцуулан гаргасан “Doing Business 2018” судалгаагаар Монгол Улс дэлхийн 31 дэх бага татварын хувь хэмжээтэй улсаар нэрлэгджээ.
Манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 88.7 хувь буюу 8,585.8 тэрбум төгрөгийг 2019 онд татварын орлогоор бүрдүүлнэ. Үүний 23.5 хувийг орлогын албан татвар, 19.8 хувийг нийгмийн даатгалын орлого, 27.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 9.8 хувийг онцгой албан татвар, үлдсэн 19.9 хувийг бусад татвар эзэлж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна