Сураггүй алга болсон иргэдийг олжээ

2019/03/20
Өчигдөр Дундговь аймагт малдаа яваад сураггүй болсон тухай хоёр дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн нутгаар өчигдөр шөнө хур тунадас орж салхи 18-20 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.

Дэлгэрхангай суманд 16:00 цаг орчимд малдаа явсан 25 настай эмэгтэй сураггүй болсон дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд алга болсон иргэнийг хайж, 24:00 цагт эсэн мэнд олсон байна.

Мөн Сайхан-Овоо суманд 46 настай эрэгтэй малдаа яваад сураггүй гэсэн дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлж шөнийн 02 цаг 30 минутын орчим эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна