Токиод байрших Crazy Inc. компани ажилчидаа сайн амарч нойр их авах хэрэгтэй хэмээн цалингаас гадна нэмэлт мөнгө төлдөг аж. Ажлын 5 өдөрт шөнө хамгийн багадаа 6 цаг унтах ёстой гэсэн шаардлагыг ажилчдаасаа хүсэж буй уг компани ажилчид сайн амарсанаар ажилдаа илүү анхааралтай, үр бүтээлтэй ажил дээрээ аз жаргалтай байна хэмээн үздэг.
Ажилчидаа унтаж буйг хянах гар утасны аппликешн хүртэл байдаг гэнэ шүү. Үүгээрээ дамжуулж мөн нойргүйдлээс шалтгаалсан эрүүл мэндийн асуудлыг хүртэл тодруулах боломжтой гэнэ. Нойр бага удаан явахад цусны даралт ихсэн гүн стрессэнд орох мөн цаашлаад зүрхний асуудалтай болох боломжтой юм байна.
Эрүүл мэндийн мэргэжилтэнүүдийн зөвлөснөөр нойр бол биеэ эрхлүүлж буй зүйл биш харин хүнд хэрэгтэй хамгийн нэгдүгээр чухал асуудал гэжээ.
Японы эдийн засаг нойргүйдэлтэй холбоотой эрүүл мэндийн асуудлаас үүдэн жилд 138 тэр бум ам.долларын алдагдал хүлээдэг бол Америк 411 тэр бум ам.долларын алдагдал хүлээдэг талаар анализ гарчээ.
Таны ажилладаг компани нойр сайн авсны тэтгэмж олговол та унтдаг цагаа тогтмол барьж чадах уу?
Эх сурвалж: World Economic Forum
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна