Тавдугаар ангийн охин ангийнхаа хүүхдүүдэд зодуулж нас баржээ

2019/04/19
Арьс өнгө, гадаад төрхөөр гадуурхаж бие биенийгээ дээрэлхэх үзэгдэл АНУ-ын дунд сургуулиудад их гардаг. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд нэгэн хөөрхийлөлтэй охин ангийнхаа хүүхдүүдэд зодуулж дээрэлхүүлсний улмаас номын тавиур толгойгоороо мөргөж, 2 өдрийн дараа харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тодруулбал талийгаач Рания Брайт охин ангийнхаа нэг охинд үргэлж хэл амаар доромжлуулж, зодуулдаг байсан тухайгаа ээж аавдаа бишгүй л ''ховлодог'' байжээ. Ээж аав нь ч сургуулийн захиргаанд мэдэгдэж арга хэмжээ авч өгөөч гэж удаа дараа гуйсан хэдий ч сургуулийн захиргаанаас дорвитой таслан сэргийлэх арга хэмжээ огт авч байгаагүйн улмаас гэм зэмгүй бяцxан охин амь насаа золгүйгээр алдахад хүрчээ. 

Өдрийн хоолны цагаар сургуулийн сувилагч Раниягийн ээжрүү залгаж ''Танай охин зодоонд оролцсон, гэхдээ тэр зүгээр байна. Охины толгой эргэж, жаахан өвдөж байгаа'' гэсэн байна. Охины байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн байхад ээж нь эмнэлэгт иржээ. Тэрбээр охиноо хараад нүдэндээ итгэсэнгүй. ''Зүгээр'' гэсэн охин нь сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байлаа. Рания хоёр өдрийн турш өвчиндөө тарчилж дийлэлгүй хорвоог эцэслэсэн юм. 

Охидын эцэг эх сургуулийн захиргааг шүүхэд өгсөн бөгөөд хүүхдүүд бие биенээ дээрэлхдэг үзэгдэл нэг мөр эцэслээсэй хэмээн тэмцэж байгаа юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна