''Самсунг'' компанийн шинэ загварын, нугалж болдог Galaxy Fold утаснууд туршилтын хугацаанд худалдаанд гарсан даруйдаа эздийнхээ ''чихийг халууцуулж'' эхлэв. 1980 ам.доллар буюу монгол мөнгөөр 5 сая гаруй төгрөгийн үнэтэй эл утас дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсоор худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байсан хэдий ч Apple компанийг бут цохих гэсэн ''Самсунг'' компанийн хүсэл ийнхүү талаар болов бололтой. Утсыг нугалсны дараа эргээд хэвэндээ орохгүй, дэлгэцний талаас илүү хувь огт ажиллагаагүй болсон зэрэг асуудлууд ар араасаа гарч байна.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна