Дуучин Адель нөхрөөсөө салжээ

2019/04/23
Дуучин Адель 7 жил хамт амьдарсан нөхөр Саймон Конечкигээсээ салжээ. Аделийн нөхөр Саймон ундны цэвэр усны хомстолтой газруудад цэвэр ус ханган нийлүүлдэг Life Water компанийн үүсгэн байгуулагч бөгөөд байгальд ээлтэй амьдрах дуртай нэгэн билээ.
Хосууд 2012 онд Анжело нэрт хүүгээ өлгийдөн авсан. Дуучин Адель өөрийн хувийн амьдралынхаа талаар нэлээд нууцалдаг бөгөөд 2017 оны Греммийн шагнал гардуулах ёслол дээр ''ам алдаж'' Саймонтой гэрлэсэн тухайгаа дэлгэсэн билээ.
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна