"Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу"

2021/01/12

Туркойз Хилл Ресурс(TQR) компани өчигдөр албан ёсоор мэдээлэл хийсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж, "Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу" гэх гарчигтай нийтлэлүүд өнөөдөр mining.comFinancial review зэрэг гаднын томоохон сайтуудад нийтлэгджээ.

Рио Тинтогийн хяналтад байдаг Туркойз Хилл компани Монголын эрх баригчид компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сэтгэл ханамжгүй байгаа гэжээ. Төслийн өргөжүүлэлт буюу далд уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6,75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа. Энэ нь 2016 онд төлөвлөж байснаас 1,5 тэрбум ам.доллараар илүү байна.

Монголын Засгийн газар уг төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр шимийг бууруулна гэж итгэж байгаа хэмээн Туркойз Хилл мэдээлжээ.  

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Туркойз Хиллийн хувьцааны ханш 21,4 хувиар буурч 11,38 ам.долларт хүрсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13,88 канад долларт хүрсэн байна.

Оюу Толгойн далд уурхайн төслийг 2022 оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч урьдчилан тооцоолоогүй их хэмжээний алдагдалтай нүүр тулсан тухай тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлсэн юм.

Эх сурвалж: Mining.com



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.39
    2021/01/14

    Ганц тарни уншихаар пин гээд үр дүнгээ өгөхгүй

    Хариулах