Улсын хэмжээнд 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ.

Ингэснээр халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийт 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрлээ. 

Улаанбаатар хотод 9 тохиолдол шинээр бүртгэгдсэн. БЗД-ийн 17 дугаар хорооны 3 хүн, гэр бүлийн 7 хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүс байна. 

Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй байна" хэмээн мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна