Хөдөлмөрийн үндэсний намын даргаар Т.Доржханд сонгогдлоо


Өчигдөр/2021.01.14/-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр явагджээ. Тус хуралд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Мөн Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд илтгэлдээ “Бид Монгол ХҮН-ээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.

Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ. Боловсролыг онц эрхэмлэнэ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна. Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана" хэмээв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.239
    2021/01/15

    Хүн- намаа гэж Элбэгдоржийн сүлжээ -боолууд болох хүмүүс ,одоо элбэг их элбэг мөнгө өгч дээ,,, худлаа шоу хийхгүй байл даа

    Хариулах