БАЯРЛАЛАА, 28 литр буюу 226 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг УГТЭ-ийн хамт олон хандивлажээ

Х.Есү
2021/01/15

Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цусны донорын өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж 66 донороос 28 литр буюу 226 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг цуглуулан, хариу нэхээгүй халуун сэтгэлийн бэлэг болгон барилаа.

Дэлхий даяар коронавируст цар тахлын улмаас хатуу хөл хорионы дэглэм олон хоног, сараар үргэлжилсэнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний нөөц багассан энэ хүнд хэцүү цаг үед тус эмнэлгийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” уриан дор цусны донорын өдөрлөгийг халдвар хамгааллын дэглэм дор амжилттай зохион байгуулжээ.  

Цусны донор болсны дараах хэдхэн цагийн дотор цусны эзлэхүүн хэвийн байдалдаа эргэн ордог тул өдөр тутмын ажил, амьдралын үйл ажиллагаанд ямар нэг сөрөг үзүүлдэггүй бөгөөд цус шингэрч зүрхэнд очих ачааллыг бууруулснаар донор болсон хүний эрүүл мэндэд ч бас сайнаар нөлөөлдөг байна. 

Мөн цар тахлын энэ хэцүү цаг үед бусдын амь нас, эрүүл мэндийг аврах хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд нэгдэж, тогтмол хугацаанд цусаа хандивлаж байхыг тус эмнэлгийн нийт хамт олны зүгээс олон нийтэд уриалж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна