"Өргөө" амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

Х.Есү
2021/01/20

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдаад дөнгөж сая дууслаа. Уг хурлаар хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцсэн байна.

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн. Үүнд “Өргөө амаржих газрын”-хан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 08 цагт амаржсан байна.

Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж. Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2021/01/20

    Төмөрбаатараа солиочээ. Хүрэлсүх дарга аа Төмөрбаатарыг сольж чадахгүй бол шударга ёс гэж байхгүй болно.

    Хариулах
  • 103.111.68.3
    2021/01/20

    АРРРАЙ Ч ДЭЭ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Л. ТӨМӨРБААТАР ХЭН ЮУ БОЛООД СУГАРЧ ҮЛДЭЖ БАЙГААМ БЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭ ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ ГЭДГЭЭР БҮҮР ИЛҮҮ ЭРХ ЭДЭЛЖ БОЛОХГҮЙШТЭЭ

    Хариулах
  • 66.181.161.53
    2021/01/20

    Ховор хүмүүс кинон дээр гардаг "хатуу донгодоно" гэдэг шиг...залуу хүн байж арай өөрөөр зоригтой ажиллаач...ХСҮТ-ийн мөнгө нэхдэг эмчийг бас хариуцлага тооцно гэсэн, энэ байдлаар хэдэн хүний амь нас, эрүүл мэндийг золиосолж ажил асуудлыг шийдэх юм бол...

    Хариулах