Иргэн Д.Мөнхбатад Зөрчлийн тухай хуулийн 5.13 хэсэгт заасан хариуцлага ногдууллаа.

Х.Есү
2021/01/21

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад гарсан иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага, алба хаагчид шийтгэл оногдуулсан гэх мэдээллийн  талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Чинбат:

 "Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн.

Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн. Энэ асуудлыг цагдаагийн алба хаагчид шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэгт заасан коронавируст халдвар буюу аюул, осол гамшгийн үед бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан гэж үзээд нэгдүгээр сарын 18-ны өдөр түүнд шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлээд шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Тухайн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө арга хэмжээ, хариуцлага тооцсон зүйл байхгүй.

Шалгалтаар тухайн иргэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн дагуу шийтгэл хүлээлгэсэн. Шийтгэл хүлээлгэсэн иргэн эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй" гэсэн мэдээллийг өглөө. https://www.facebook.com/polic...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 211.36.141.92
    2021/01/21

    Za araichdee hulgana baisan sh de ter bichlegiig huuramch geh uu uok hural deer yrisan haldvar hamgaalal muu geed

    Хариулах