Маргаашаас эхлэн хилээр ачаа бараа хэвийн нэвтэрнэ

Н.Мөнхжин
2021/02/22

Маргаашаас эхлээд бүх хилийн боомтоор ачаа бараа тээвэрлэлт хэвийн хийгдэж эхлэх талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хилийн нөхцөл байдал хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар үргэлжилнэ. Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна