СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний түлш ачсан машины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолджээ

С.Гандэлгэр
2021/02/26

Өчигдөр /2021.02.25/ Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б, туслах жолооч М нарын жолоодож явсан Хово загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэх газар осолджээ. 

Жолооч нарыг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн бол холбогдох байгууллагаас тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна. 

Мөн өчигдөр /2021.02.25/ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хустайн даваа гэдэг газар "Хово” загварын 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явсан шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унажээ Тус автомашины ачиж явсан бензинийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна