А.Амбасэлмаа: 30 хүний шинжилгээнд халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 2,831 болсон

С.Гандэлгэр
2021/02/26

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 30 хүнд халдвар илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрсэн байна. 

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч гарснаар халдвар авсан хүмүүсийн 76 хувь нь эдгэрсэн байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна