Ж.Батсуурь гишүүн цар тахлын хууль зөрчсөн үү?

Админ
2021/02/26

УИХ-ын Ж.Батсуурь байсхийгээд л асуудал тарьж, нийгмийн сүлжээнд шүүмжлэлд өртдөг. Энэ удаад ч мөн халдвартай бүсээс Сүхбаатар аймаг руу нэвтэрсэн асуудал нь шүүмжлэлд дагуулж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очихдоо цар тахлын дүрэм журмыг мөрдөж, хөл хорионд оролгүй шууд нийгмийн харилцаанд орсон нь эрсдэл дагуулсан алхам гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Цар тахлын хуулийн дагуу халдвартай бүсээс халдваргүй бүсэд очсон иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Гэвч түүнд хууль үйлчилсэнгүй. Мөн дээрээс нь зайлшгүй тохиолдлоос бусад үед Улаанбаатараас орон нутаг руу явахыг хориглосон ч түүнд мөн л энэ журам үйлчилсэнгүй.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.