Х.Ананда: Т.Дэлгэрмөрөн намайг зодож, шилэн шүүгээрүү савж, нүүрлүү минь шүлс цэрээ хаясан

С.Гандэлгэр
2021/03/03

Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Т.Дэлгэрмөрөн өөөрийн цахим хуудаснаа эхнэр Х.Анандатайгаа маргалдаж буй бичлэгээ шууд цацсан. Энэ үеэр түүний эхнэр Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг мэдэгдэж байсан юм.

Улмаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Т.Дэлгэрмөрөн хэлэхдээ  “Х.Анандаа миний талийгаач эхнэрийн алтыг хулгайлсан. Өөр миний гэрээс зөндөө зүйл хулгайлсан. Нялх хүүхэдтэй байтал гэртээ хоёр залуутай архидан согтуурдаг” хэмээсэн юм. Харин энэ талаар түүний эхнэр өөрийн цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Өдрийн мэндээ манайхаан

Санаанд оромгүй, гэнэтийн болсон явдал намайг төдийгүй надад тусалж байсан эгчид минь ч хүчтэй нөлөөлж, биднийг болон нийгмийг бухимдуулж цочирдуулсаn явдал боллоо. Би тэвчиж явсаан. Харааж зүхэн, доромжилж, зодоx занчих явдлыг нь өдий хүртэл тэвчиж, амьдралаа бүтнээр нь авч явахыг хичээсээр ирсээн. (Олны хэлээд шүүмжлээд байгаагаар)

Сайн эхнэр, ээж байх гэж өөрийнхөө хэр чадлаар л мэрийсэн. Тайлбарлан хэлэх олон зүйл байлаа ч энэ бүхнийг хэлэх нь яг л тэр хүн шиг өөрийн гутамшигт үйлдлээ цайруулах гэж ядаж байгаа мэт харагдах тул түр хойш тавиад, тэр цахимаар лайв хийсэн явдалтай холбогдуулан та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье.

Намайг зодож, цохиж, багалзуурдаж ,шилэн шүүгээнд савж,нүүрлүү минь удаа дараа шүлс цэрээ хаясны дараа би арай гэж 102 луу дуудлага өгсөн.Цагдаа дуудсаны дараа шууд утасаа гарган лайв хийж эхэлсэн байсан эмэгтэй хүнээс гарч болох бүх арга цөхрөлийг минь барж, намайг харлуулж харуулах гэсэн санаа нь байх л даа.

Хэрвээ надад тусалж байсан тэр эгч минь байгаагүйсан бол магадгүй би тахиp дутуу ч болох байсан байх.

Намайг хамгаалж, урдуур минь орж, ээж шиг минь сэтгэлээр өмгөөлсөн эгчид минь ямар ч буруу байхгүй юм шүү гэдгийг л та нартаа хэлмээр байна. Тэр бол гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч төдий хүн биш! Миний дотны хүн. Надад болон хүүхдүүдэд минь чин сэтгэлээр бидэнд тусалдаг эгч. Бидний харилцаа Дэлгэрмөрөнгийн нэрлэснээр зарц, эзэн 2 биш! Тийм ч учраас тэвчих аргагүй үйлдлийг нь харж, хажууд нь байсан хүний хувьд өчнөөн олон үйлдлийг нь харж тэвчиж чадаагүйдээ бухимдлаа илэрхийлж, намайг өмөөрсөн хэрэг.

Тэр үед эгч маань өөдөөс нь тэгж орилж анхаараалаа өөртөө төвөлрүүлээгүй бол хүн амины хэрэг эсвэл, би тахиp дутуу болоод л дуусах байлаа. Би ч бас охиныг минь,дүүг минь,найзыг минь нялх биетэй байхад нь ийм үйлдэл гаргасан бол энэ байтугай хамгаалж өмгөөлөх зоригт үйлдэл надаас гарах байсан.

Үрсийн минь өмнө амь бүтэн зогсох боломж олгосон эгчдээ харин баярлалаа. Хүүхдээ харангаа ажлаа хийгээд, гэртээ тайван сууж байхад орж ирж үймүүлчихээд гарч явсан хүний хувьд бичлэг хийхдээ бэлдээд, өөрийнхөө дуу хоолой үйлдлээ хэрхэн хянаж байгаа нь ойлгомжтой! Тиймээс гомдож бухимдсан сэтгэлээ барьж чадаагүй байхдаа гаргасан үйлдэл бүхэндээ бид уучлалт хүсэж байна. Харин миний болон өөрийнхөө хувийн амьдралыг үргэлж бусдад дэлгэн, түмнийг бухимдуулж байгаа тэр хүний өмнөөс сэтгэл зовинож байна. Учир нь би хувийн амьдралаа түмэнд дэлгэхийг хүсээгүй. Тэр хүнийг харлуулж, өөрийгөө өмөөрөх оролдлого хийсэн пост бичлэг ч оруулж байгаагүйг олон түмэн ялгаж салгаж ойлгох биз ээ.

Надад түүний харлуулах гэж ядаад байгаа шиг эрчүүдтэй зугаацаж, архидаn согтуурч явах цаг үнэндээ алга аа. Дараалсан 2 нялх хүүхдийнхээ хэрэглээ, асаргааг хүний гар харахгүй хангаж, амьдралаа авч явах амаргүй үүргээ амжуулах гэж унтах нойроо умартан ажлаа ч амжуулж, үр хүүхдээ ч асарч явна.

Үнэндээ үүнээс өөр хэлэх зүйл алга даа. Дараалсан 2 нялх хүүхэдтэй хүн хүүхдээ асраад л гэртээ суувал хэн тэднийг болон биднийг тэжээх үү? Ажил хийж, амжиргаагаа залгуулъя гэвэл хүүхдийг минь хамжиж асралцах хүн зайлшгүй хэрэгтэй болдгийг ээж болсон бүсгүйчүүд ойлгох биз ээ! Хүүхдээ асрагчаар харууллаа, нөхрөө дээдлэн үгэнд нь ороод, гэртээ сууж л байхгүй юундаа нөхрөө бухимдуулаад байдаг юм бэ?! гэж шүүмжилж байгаа эмэгтэйчүүдэд харин бүхнийг яаж ч харж, хэлж болох эрхийг нь үлдээе ээ.
Уг нь эмэгтэй хүнийг хайрлах маш амархан даа. Жаахан урам өгөхөд л уяхан сэтгэл бөмбөрөөд л… Хэдий ядарч байсан ч өндийгөөд л, цэцэглээд л үр хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө өөдөө өөдөө ургаад л байдаг юм. Гэтэл…
Гутрах, гуних ч багадах бүрхэг өдрүүд манан мэт л үргэлжилж байна…. Бухимдсан ганцхан удаагийн үйлдлийг минь л энэ хүн өөрийгөө цайруулахын тулд ийнхүү дэлгэсэн хэрэг. Үүний цаана олон олон цөхрөл гомдол, тэвчээр уучлалууд минь нуугдаж байсан юм шүү.

Хаалга бүрийн цаана би ганцаараа бус олон мянган эрх нь зөрчигдөж буй ээж хүүхдүүдийн жишээг өөрт ирсэн захидал илгээмжээрээ мэдэж авлаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө улам бүр хичээн зүтгэж эрүүл аюулгүй орчинд өсөн торних бүхний төлөө амьдрах болно.
Мөн хүүхдийн болон бусад хүний эрхийн байгуулгатай хамтран ажиллах болно.

Энэ цаг үед хоёргүй сэтгэлээр урам дэм өгч буй гэр бүл,найз нөхөд,хамтран ажиллагч байгуулга,дэмжигч та бүхэндээ гүнээ талархаж байна. Надад сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.
Өчигдөр уржигдар цагдаагийн байгуулга дуудаад мэдүүлэг өглөө. Миний хувьд хууль шүүхийн үйл ажилгаанд хүндэтгэлтэй хандана аа” хэмээсэн байна.



Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.129
    2021/03/06

    Нээх нийгэм цочроод та 2 т1 цочроогоод байсан юмгүй,бөгс бөөр,архи идэш банзал хулгай завхайгаа л бүү гайхуул

    Хариулах
  • 202.9.40.190
    2021/03/06

    Энэ Ананда хүүхэд асрагч хоёр мѳн таарваа зодуулсан шинж огт байхгүй харинч галзуу юмшиг орилож нѳгѳѳ авгайн хоёрдах эхнэр юм шиг хашигчиж байхыг харлаа нэн иймэрхүү байх юм бол хэцүү л юм байна хачин муухай харагдалаа нэр нѳлѳѳ бүхий хүмүүс түүгээрээ түрий барьж ард түмэниы толгой эргүүлдэгээ боль заоим хэсэг бүүр ичих ч үгүй тусламж хүсдэг ийм хүмүүсийг шалгаач ард түмэний сайхан ѳгѳѳмѳр сэтгэлийг ашиглаж залилан маягын зүйл болоод байгаа юм бишүү тэр хүн үнэхээр хэцүү юү ч үгүй болж уу гэж шалгаж байж лайваа хийгээч хэзээ нэгэн цагт үнэн илэрдэг тэр үед хэн нь хариуцлага хүлээх болж байна гэхдээ энэ 2-ыг хэлээгүй шүү энэ хоёр уул нь учираа олоод үр хүүхэдээ бодно биз дээ эрх тийм ухамсар үлдээ биз дээ

    Хариулах
  • 122.201.24.88
    2021/03/04

    Zugeer l amidarch chadahgui bol salaach dund chini huuhduud taivan bish zovlooshdee 2 hun baigaad baidag zuv buruugaa olon niiteer shuulgeh geed baigaa yumuu yamar uchirtai yum tsaana chini zaluu uls ger bul uchnuun bii bitgii buruu gaj ulger uzuuleed bai tertei tergui niigmiin amidral yanz bureer hetsuu baihad ta nar bolij uz heruulees yu ch hojihgui usuj undiij yavaa, nyalh balchir huuhduud bitgii zovooj tarchlaagaad bai muu yorin hugiin amitad ve, huuliar shidetsge dahij bitgii olon nited eliirlee toliduulj bai bolitsgoo ih muu baina boli

    Хариулах
  • 59.153.113.60
    2021/03/04

    аль аль нь таарсан шуудайнууд ичж үхэмээр юмаа болиоч дээ та нарын хажууд бүлтгэнж байгаа хүүхдүүдийг өрөвдөж байна

    Хариулах
  • 202.55.188.86
    2021/03/04

    Энэ 2 хүн эцэг эх байх эрх байхгүй байлтай. Тийм аймшгийн хэрүүл оридоон дунд нялх балчир хүүхдүүд бүлтэгнээд байж баймааргүй байх юм аа. Солонгон аашт нь бол солиотой гэдэг нь ил боллоо. Харин өнөөх нь ч дутахгүй л бололтой. Таарсан галзуунууд хүүхдүүд зовоогоод ядаж ямарч ойр ойрхон гаргадаг юм. Зодолдож нүдэлдээс салсан хойноо жирэмсэн болсон бололтой. Хүүхдээр түрий барьж эргэж Дэлгэрмөрөн дээр очиж наалдсан нь энэ хүүхэн биш үү. Эдийн сонирхолоо хүүхдээр далдлах гээд ядчих юмаа.

    Хариулах
  • 180.70.126.121
    2021/03/04

    энд коммeнт болгоны доор чи тэр гахайтай суу, ал минь энэ тэр гэж доромжлоод байгаа хүн найз нь юм шиг бна. ийм л бүдүүлэг тэнэг найзуудтай юм байнадаа.

    Хариулах
  • 180.70.126.121
    2021/03/03

    Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэгшүү. Ёстой Дээгийг 1 үг хэлэхэд чи 100 үг хэлж, орилж хашгираад нүд нь эргэлдэж хуруугаа гозолзуулж дайраад аймаар юм байналээ. Би адилхан эмэгтэй хүн ч гэсэн үнэхээр муухай байналээ.

    Хариулах
    • 79.195.67.241
      2021/03/05

      Harin tiim. Nud amni aimaar. Zoduulsan,shiduulsen ymar ch shinjgui. Aztan shalgaruulah nereer heden yum uzeegui genen huuhnuudiig huurch heregleen duusdaggui uvurmuts sonin huuhen brna gej heleh bna

    • 150.129.140.218
      2021/03/04

      Yag unen. Barahgui shulam bna

    • 43.242.243.197
      2021/03/04

      Чи тэр бүдүүн гахайтай амьдраач одоо

  • 66.181.181.73
    2021/03/03

    Аймшгийн бүтэхгүй 2 хүн шүү.Тэгээд таарж тохирохгүй байж хүүхэд нэмээд байх юм.Зодуулсан царай биш л бсн даа

    Хариулах
  • 202.9.47.27
    2021/03/03

    Anandaa chi bur aimaar yum bish vv huuhed ni hurtel ochihgui zuusii ruu temuulj bgaa bizdee.Chi l emegtei hunii uyan uhaanaar er nuhuruu aash zang ni zasah estoi bizdee

    Хариулах
  • 103.57.93.27
    2021/03/03

    Зодуулсан царай байгаагүй дээ. Балай шуналын тип авгай Зөөсий рүү дайрсан нь зэвүүн . Өөрөөс нь хүүхэд нь зугтаж уйлж эгч рүүгээ зүтгэж байгаа чинь юм хэлээд байгаа биздээ. Дээгийгийн нэрийг ашиглаж байр орон юм юмтай болсон олон эр дамжсан бузар

    Хариулах
    • 84.226.255.89
      2021/03/04

      Budag shunhtaigaa l orilood baisan daa.Zoduulsam shinjgui.Hudalch, hulgaich buzar huuhn

    • 43.242.243.197
      2021/03/04

      хахаха чи тэр бүдүүн гахайтай одоо суучаач эргүү ал минь

  • 59.153.113.80
    2021/03/03

    Зодуулсан царай биш бсан даа !!!!!!!!

    Хариулах
  • 223.38.27.183
    2021/03/03

    Deegii chin ugaasaa hogiin hulgaich

    Хариулах
  • 192.82.74.14
    2021/03/03

    Та хоёр угаасаа над дээр хүрээд ир би учрыг нь олохоос гэр бүлийхээ хэрүүлийг түмэнд дэлгэхээс ичихгүй байна уу? Ананда чамайг хоёр залуутай архидаж гэр орон бузарласан гээд байгаашт Дэги өөрөө үнэхээр хар тамхичин гар бол шинжилгээгээр гараад ирнэ цаг хугацаа харуулна одоо ахин битгий хэрэлдээрэй тэлээ багштайгаа уулзмаар байна уу?

    Хариулах
  • 172.58.144.152
    2021/03/03

    2 uuulaaa medrel garuuud. Taarch tohirohgui baijiiiij l nemeeed huuuhedtei boloood baidag. Eruuul bus setgehui. Huuhed yamar ene 2 iiiin toglooom bish. Yadaj belgevch ene tereegeee hereglej sur!

    Хариулах