“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өчигдрөөс суулт хийж эхэлсэн. Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлээд байгаа. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй юм.
Хүргүүлсэн гуран шаардлага нь:
МУГЖ Т.Ариунаа: "Эр нөхрийнхөө араас хөөцөлдөж, манай гэр бүл, үр хүүхдийн мань бага нас олон удаагийн дарамтан дор өнгөрсөн. Бид үүнийг шийдвэрлүүлэхийн тулд 10 жил хүлээсэн учраас энэ хэд хоног өлсөх, даарах нь юу ч биш. Тиймээс заасан хугацаандаа хариу өгөхгүй бол би нөхрийнхөө хамт өлсгөлөн зарлана. Мөн маргааш Хүний эрхийн үндэсний комисст хандана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна